Tuugii

Blog

Moderator: temp

Post Reply
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Tuugii

Post by Tuugii »

Байнга уншдаг юм чинь бичдэг, тэмдэглэдэг юмтай болмоор санагдав.
...
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

Ойрноос шатахуун зарцуулалтаа хэмжиж үзлээ. 50к-д АИ-92 /шунхлай/ хийгээд 170-180 км явж байна. Зун 200 орчим явж байсан байх. 50000/1660*(100/175)= 17,14 литр /100км байна. Өдийд гэхэд арай идээд байна уу гү юу? Саяхан приустэй найзтайгаа уулзсан чинь зууд 6 байснаа 8 болчихлоо гээд хөмсгөө зангидчихсан явж байх юм хэхэ. Хэрвээ би приус унавал шатахууны зардал шууд 50 хувь off юм байна. Сард 450 км явдаг гээд бодохоор бензинд зарцуулах 135к аас 67,5к MNT хэмнэж болох. Жилд 810к MNT хэмнэнэ. Хэрвээ би түгжирдэггүй байсан бол шатахуун зарцуулалт 30 хувиар багадаа буурч жилдээ 486к MNT хэмнэх нь байна. Надтай адил 300 000 жолооч түгжирдэггүй байсан бол жилд 145.8 тэрбум төгрөг хэмнэх нь байна. Энэ нь ОУ-ын стандартын өртөг бүхий 145,8 км авто зам барих мөнгө.
...
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

Хараал идсэн фэйсбүүкээ хэд хоногийн өмнө хаагаад, устгаад аничихъя гэж гэнэт шийдээд Delete гэтэл 14 хоног бодох хугацаа өгөв. Би ямар эхнэрээсээ салах гэж байгаа биш дээ. Гэтэл өчигдөр нөгөө хэдэн авто груп, page рүүгээ орж зар ч болсон уншмаар санагдаад буцаагаад нээдэг байна шд. Фэйсбүүк гэж яг тамхи шиг жоохон зав гарангуут даллаад байдаг дон байна. Гэснээс машины өвлийн бэлтгэл гэж овоо төсөв гарах нээ. 1. Мотор тос, шүүр, хөргөгч шингэн, шил арчигчны шингэн, агаар шүүгч /кроп тос нэмэгдэж магадгүй/ лав 100к-300к, 2. Граж байхгүй хучлага авна. Лав 100к-200к, 3. Өмнөх машиндаа tomahavk өгөөд явуулчихсан. Шинээр starline авах санаатай 300к, 4.Ойр зуурын бусад жижиг сажиг хийх юм байнаа байна 200к орчим,
...
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

Хулгайч нарын хуруу нь тасраад унадаг болоосой. Дэл сул юм зүгээр байлгахгүй. Машины урд байдаг антен шиг юмыг чинь юу гэдэг билээдээ. Нөгөө хамраа багцаалддаг /ккк аймаар дүрсэлсэн/ Тэрийг эвхэлгүй орхисон чинь утастай юутай нь суга татаад явсан байх юм. Хэн нэгэнд зараад, нөгөөх нь аваад, мөнгө болдог л юм байх даа. Сонин онгорхой санагдаад хаанаасаа олж хийнээ. Элчингийн машин шиг далбаа, дарцаг зоочихдог юм уу ккк
...
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

ТӨСӨӨЛӨЛ: Ер нь бол ирээдүйд энэ офроад машин, түүний тоног нтр ямар ч хэрэггүй болно. Зөвхөн тав тух 1-рт. Дагаад машинаас олон эд анги хасагдана. Жишээ нь амортизатор. Бусад явах эд анги ч мөн адил. Учир нь нисдэг машинууд бий болно :) . Гэхдээ бүр тэнгэрээр нисэхээ байг гэхэд газраас тодорхой өгөгдсөн зайтайгаар нисдэг болох байх. Бүх машин тэнгэрээр хязгааргүй нисвэл 1-рт зохицуулалтын асуудал бэрхшээлтэй, 2-рт осол аваарын асуудал байна. Тэгэхээр яасан байх нуу. Ямар ч шавар, ямар ч экстрэм нөхцөлд газраас 1м, эсвэл 2м нисчих учраас тэрэнд дугуй хэрэггүй, 4 дугуйн хөтлөгч хэрэггүй, lsd хэрэггүй. Миний охин жишээ нь Парис ягаан өнгөтэй, 500 кг жинтэй жижигхэн машинаа өөрөө жолоодож нисээд Бурхан халдун орчихоод ирж болох нь. Бага байхад Каллисто гараг гээд нэг орос ном уншиж билээ. Тэр зохиол дээр яг тийм машинууд гардаг. 2 дурлалт хосууд зугаалахаар яваад машиныхаа татах хүчний талбайг идэвхитэй болголгүй мартаад орхичихсон чинь салхинд туугдаад алга болсон байх жишээний. Зам хийх гэж заавал асфальт дэвших шаардлагагүй, машины урсгал хэвтээ тэнхлэгт зэрэгцэх биш босоо тэнхлэгт зэрэгцэнэ. Машинууд ямар ч нөхцөлд мөргөлдөхгүй smart болох учраас замын цагдаа зөвхөн гэмт хэрэгтэн хөөх үүрэгтэй л хоцроно. Кузов засвар байхгүй болно. Хэ хэ энэ нээрээ яг ийм болно гэж бодогдоод байдаг юм шүү.
...
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Tuugii

Post by freekiller »

Адагчуулганы мананцар.
МАФийн гишүүн.
User avatar
Naraa
Posts: 419
Joined: Thu Feb 02, 2012 5:06 pm

Re: Tuugii

Post by Naraa »

Каллисто гариг дээр тийм юм гардаг билүү? Бөмбөрцгөн сансрын хөлөг ирээд л, Оросод газардаад

байдаг ном мөн биз дээ?
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: Tuugii

Post by IrmuuN »

starline тийм хэрэгтэй эд гэжүү?? их иддэг машинд онцгүй л юм шиг.
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

Naraa wrote:Каллисто гариг дээр тийм юм гардаг билүү? Бөмбөрцгөн сансрын хөлөг ирээд л, Оросод газардаад

байдаг ном мөн биз дээ?
Мөн л дөө мань хэдийг Каллисто дээр оччихсон байхад нэг хосууд дурсамжаа ярьдаг санагдаж байна.
...
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

IrmuuN wrote:starline тийм хэрэгтэй эд гэжүү?? их иддэг машинд онцгүй л юм шиг.
Өмнө томахавк ашигладаг байхад надад хамгийн их таалагдсан зүйлс:
1. Дохиолол гэсэн утгаараа хаана ч тавьсан хулгайчаас бол санаа зовдоггүй. /Мэдээж эзгүй уулын аманд хаячихвал ч сонсох хүн байхгүй орилуулсаар байгаад ухчих учраас хэрэггүй/
2. Алсын асаалт нь өвлийн хүйтэнд өглөө гэрээсээ гарахаасаа 10 - 15 мин өмнө асаачихаар машин дулаан болдог нь биед амар нөгөө талаас хөлдүү машин асаангуутаа явахгүй учраас эдэлгээнд тустай
3. Удирдлаган дээрээсээ машинаа түгжсэн эсэхээ харчих учраас эргэж очиж хаалгаа татахаас нааш санаа амардаггүй над шиг уймраа хүнд амар
4. Ямар ч хучлагагүй, яах ч аргагүй газар хонолоо гэж бодоход цагийн тохируулга нь асуудал шийдчихнэ.
5. Дээрмийн эсрэг горим нь хэзээ нэг өдөр миний аминд орох ч юм билүү :)

Одоо starline сонгох гээд байгаа нь Тайван үйлдвэрлэгчийг Оростой харьцуулах бодолтой байна. Тэгээд ч 2 жил баталгаа өгнө гэсэн. Дээрээс нь 4 дугуй хэзээ мултлаад явчих бол гэж санаа зовохгүй унтах.
Бензин бол яахав дээ үсрээд 100-д 2литр нэмэгдэнэ биз. 3200 төг шд. Би 7 хоногт 100 явдаг гэж бодохоор 7 хоногийн тав тухын төлөө 3200 төг болоо шдээ л гэж бодогдож байна. Өнөөдөр 3200 төг-д олигтой тамхи ч авч хүрэхээ больж дээ.
...
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

Зун нэг Dodge viper байж байгаад алга болсон байсан. Зарагдчихсан юм болов уу гэтэл дахиад гараад ирсэн байна. Өөр viper уу, эсвэл нөгөөх үү мэдэхгүй. Image бас л айхтар үзүүлэлттэй машин юм аа. V10 8.4 литр 2008 Dodge Viper SRT10 - 600 морь энэ жижиг биенд байгаа. 100 км/ц 4 хүрэхгүй секундэд авна. /Манайд нөгөө Порше-гоос өөр иймэрхүү үзүүлэлттэй машин байхгүй байхаа/ 6 шатлалт manual, 320 км/ц гэсэн байна хянах дээрээ. SRT10 гэхээр Street and Racing Technology гэнээ.
...
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Tuugii

Post by Temuujin »

gtr35 bgaa
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Tuugii

Post by Exotic »

600+ hp mashin 2 baigaa, baih baihdaa bur AWD hehe
life is too short to drive stock cars..
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

Temuujin wrote:gtr35 bgaa
Image
Энэ мөн үү? Өнгөрсөн зун циркийн ард нилээн зогссон. Хажуу талын audi-г сонирхоод зургийг нь авч байсан байна. GTR тюнинггүй нь 542hp юм биш үү. awd twinturbo 3.8
...
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Tuugii

Post by Tuugii »

Image
6 сарын өмнө Японоос гайгүй used амортизатор авчирсныг сольж тавьсан. Одоо урд 2 нилээн муудсан байна гэнэ. Шоо шинэ ориг амортизатор тавьж үзэх юмсан. Бараг машинаас үнэтэй болох байх даа хэхэ.
...
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”