За тэгэхээр удаан хайж хүлээж отож байж 1996 оны Mercedes Benz W460 230GE машинтай болсон. Энэ нь 3 хаалгатай 2400мм баазтай буюу (Short Wheel Base) богино загвар юм. Миний мэдэхээр Монголд
9 ширхэг л бий. Үүнээс 2 нь МАФ-д байна гээд бодоорой.
Ер нь бол анхны цэрэг, аврах, гал унтраах, цагдаад зориулан үйлдвэрлэж байсан хувилбар. 2010 он хүртэл хувь хүнд зарахаа больсон байгаад w461 гарч ирж олон хүнийг баярлуулсан гэдэг. W463 цувралаар гарсан нь илүү иргэний загварууд, та нар сайн мэдэх тул дэлгэрүүлсэнгүй. VIN кодоор хөөж үзвэл ердөө 300 ширхэг үйлдвэрлэсэн
Classic загвар байж мэдэх юм... Үйлдвэрлэсэн он, цуврал энэ тэр нь таарч байгаа эсэхийг асууж
Mercedes Wiesenthal Austria луу бичсэн одоогоор хариу өгөөгүй л байна. Тухайлбал тухайн үед тансаг ангилалд хамаарах
W123 загвараас жолооны хүрд (
алга болсон), дохионы гэрлийн удирдлагыг авч суурилуулсны дээр жинхэнэ модон оруулга
(сэргээн засварлахад амаргүй), хромдсон урд хамгаалалт, дугуй зэргийг дурдаж болно. Хэрэв мөн байвал сайн л биз, биш байсан ч тийм муу зүйл биш...
460-Sondermodell "Classic" (300 Stück) auf Basis des 230GE "Station kurz", Bild (C) Daimler-Benz
Монголчууд купе болон кабрио машиныг тэр тусмаа богино баазтай бартаа туулагчийг ойшоодоггүй, комбитой яг адил... Уг нь бол "
тэнгэрийн юм" штэ... Манай форумд харин сонирхдог хэд хэдэн хүн байгаа нь тун сайн хэрэг.
Энэ машины гарал үүсэл хэзээ хаана хэн оруулж ирсэн болон хэдэн баагийн гар дамжсан, яасан ийсэн тун бүрхэг. Гэхдээ Дамдинхорлоо гуай хөдөлгүүр сольсон бололтой юм, "
Xорлоо гуай хорлочихож..." гэж хэлэх хүн олон гэхдээ хөдөлгүүртэй болоод яваад байсан нь тун сайн хэрэг. "
Өөрийн нь OM602 хөдөлгүүрийг суулгахгүй!" энэ тэр гээд л санаа оноо их гарах нь гарцаагүй. Үнэхээр сайн хөдөлгүүр мөн үү, миний шаардлагыг хангах эсэх талаар тусдаа пост орно.
Одоогоор 1JZGE хөдөлгүүртэй байгаа бололтой (
гэдэг нь би зөвхөн зураг харсан учраас тэр), их бие кузов тун боломжийн (
мэр сэр шарх сорви байна гэнэ), салон харин сарампай (
энэ гэвч ийн нялхсын өвчин бололтой, гоё цэвэрхэн салонтой тун ховор харлаа). Зэвгүй, гэвч 3 хэсэгт зэврэх их дуртай машин юм.
Сонирхуулж хэлэхэд энэ машиныг
2001 Toyota Estima hybrid+бяцхан зөрүү өгөх хувилбараар авсан. УБ хотод
Toyota Estima машинаа надад хаяаад зугтах санаатай нэг хүн, хэр барагтай хүн сонирхохгүй машин зарах гэсэн бас нэг хүн, чухам 3 хаалгатай хайсан би гэдэг хүн байж таарсан тул бүгдийн ашиг сонирхолд нийцсэн таатай явдал болж өнгөрлөө гэж бодож байгаа, үүнтэй ижил машинуудын үнийг харвал...
Хийж болох зүйлсийг одоогоор хэлж мэдэхгүй ч эцсийн зорилго нь аль болох оригинал үлдээж, машиныг реставраци хийж чамирхаж унах. Өөрөөр хэлбэл зул сарын гацуур мод шиг олон юм өлгөхгүй, бартаат замд зориулж тоноглохгүй.
Энэ машины хувьд одоо болтол энэ хэвээр шахуу үйлдвэрлэдэг учраас (
яг 100% хэвээр биш шүү, маш олон жижиг сажиг юм өөрчлөгдсөн юм байна лээ), үйлдвэрлэгчээс сэлбэгээр дор хаяж 30 жил хангах үүрэгтэй тул оригинал сэлбэг олдоцтой, лицензээр үйлдвэрлэдэг сэлбэг ч бий. Тиймээс дараахи зүйлийг хийж болно. Үүнд:
Шинэ амортизатор, пүрш солих
Бүх втулк солих
Кузовын хэвлий хэсгийг цэвэрлэж ус зэвнээс хамгаалах бодисоор шүршиж бүрэх
Шинэ дугуй (АТ 235/85 16) авах
Кузовт шаардлагатай хэсгүүдэд сэв дарах (магадгүй шинээр будах)
Дуу/дулаан тусгаарлалт хийх
Аудио системийг солих
Салоны бүрээсийг шинэчлэх
Хөдөлгүүрийг шалгах